Холбогдох дугаар: +976 7734 7636 

Хаяг: УБ, СБД, 6-р хороо 73-р байр, 1-42 тоот.

Гишүүнээр элсэх хүсэлт

Эрхэм зорилго

Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам юм.

Тус нам нь ардчилал, хүний эрх, чөлөөний үзэл санаанд тулгуурлан, экологийн чиг баримжаатай нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд улс орноо хөтөлж, хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ